ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Squaryx цэнэглэлтийн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой болно. Манай үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаад тооцогдоно.

1. Ерөнхий заалт

1.1. Squaryx нь Mobile Legends: Bang Bang тоглоомын дотоод валют болох Diamond-ийг тоглогчдод худалдаалж, борлуулах үйлчилгээг үзүүлнэ.
1.2. Үйлчилгээ нь ачааллаас хамааран төлбөр төлснөөс 30 минутын дотор амжилттай хийгдэнэ.
1.3. Squaryx нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг баталгаагүй гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд зөвхөн захиалгын гүйлгээ, баталгаажуулалтад ашиглана.
1.4. Squaryx нь системдээ шинэчлэлт, засвар шаардлагатай үед эсвэл гэнэтийн нөхцөл байдалд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох эрхтэй.

2. Хэрэглэгчийн үүрэг

2.1. Хэрэглэгч Mobile Legends тоглоомын ID, серверийн дугаар болон холбоо барих мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
2.2. Хэрэглэгчийн хаягаас хийгдсэн захиалгыг хэрэглэгч өөрөө хийснээр тооцно.
2.3. Тоглоомын хөгжүүлэгч эсвэл гуравдагч төлбөрийн системээс асуудал үүсэхэд Squaryx хамааралгүй, мөн хариуцахгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
2.4. Хэрэглэгч үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.

3. Төлбөр тооцоо

3.1. Төлбөрийг зөвхөн өгөгдсөн банкны данс руу шилжүүлнэ.
3.2. Төлбөрийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр зөвхөн захиалгын дугаар буюу өгөгдсөн утгыг оруулна.
3.3. Squaryx нь зөвхөн өөрсдийн албан ёсны суваг буюу Squaryx Community Discord серверээр дамжуулан төлбөр хүлээн авах бөгөөд гуравдагч этгээдээр дамжуулан хийсэн аливаа төлбөрийн асуудалд хариуцлага хүлээхгүй.

4. Буцаалтын журам

4.1. Хэрэв хэрэглэгч буруу утга бүхий эсвэл тодорхойгүй шилжүүлэг хийсэн тохиолдолд гүйлгээ хийгдсэн данс руу 12 цагийн дотор буцаалт хийгдэнэ.
4.2. Squaryx нь нэгэнт хийгдсэн цэнэглэлтийг шууд хянах боломжгүй, зөвхөн төлбөрийг гуравдагч байгууллагад дамжуулах, мэдээлэх үүрэг гүйцэтгэдэг тул буцаан олголт хийх боломжгүй. Энэ тохиолдолд зөвхөн тоглоомын хөгжүүлэгчидтэй холбогдох шаардлагатай.
4.3. Хэрэглэгч тоглоомын болон холбоо барих мэдээллээ буруу илгээснээс үүдэн цэнэглэлт өөр хаягт аль хэдийн хийгдсэн тохиолдолд төлбөр буцаагдахгүй.